Эрхэм зорилго
- Бид нягтлан бодох бүртгэл болон татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ чанарыг эрхэмлэсэн чадварлаг, хүчирхэг зөвлөхүүдийн багийн нэгдэл болно.
- Бид 1987 оноос хойш нягтлан бодогч мэргэжлээр тасралтгүй ажилласан, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон татварын шинэчилсэн хуулиудыг судалж, амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж байгаа мэргэжсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын баг юм.
- Улс орны эдийн засгийн хөгжлийн хурдац, аж ахуйн нэгжүүдийн өсөн нэмэгдэж байгаа нягтлан бодох бүртгэл, татварын хэрэгцээг чанарын өндөр түвшинд хангаж өгөх, татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь бидний нэн тэргүүний зорилт болж байна.
- Бид татвар төлөгчдийн төрийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг ойлгуулж таниулах ажлыг зохион байгуулснаар улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна.
"Татвар-Таны хувьд хялбар асуудал
боллоо"
